ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧӨӨ ТАТВАРЫН АЛБАНЫ ЦАХИМ СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Татварын ерөнхий газар хамтран Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг цахимаар бүртгэх боломжийг бий болгон цахим татварын системд хөгжүүлэлт хийсэн. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Татварын албаны цахим системээр бүртгүүлсэн бол УБЕГ-т Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэгдсэн гэж үзнэ. Одоогоор татварын албаны цахим татварын системээр дамжуулан 38.0 мянган хуулийн этгээд бүртгэгдээд байна.



Хариулт үлдээх