Албан татвар төлөгч

Дараах статустай иргэн, хуулийн этгээд “үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгч”-өөр бүртгүүлэх боломжтой байна. Үүнд: 

  • Монгол Улсын иргэн
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн
  • Монгол Улсад оршин суугч бус этгээд
  • Төрийн бус байгууллага,
  • Шашны байгууллага,
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар
  • Компани, Нөхөрлөл, хоршоо
  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, сан байна.

Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол НЭВТРЭЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ-ийн татвар төлөгчийн бүртгүүлэх цэсээр бүртгүүлнэ.

Үл хөдлөх (газраас бусад) эд хөрөнгийн үнэлгээ

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг дараах зарчимаар тодорхойлно.

Үүнд: 

  • Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр
  • Хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр
  • Данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

Татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө

  • улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
  • орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж;
  • үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк; доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө;
  • чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга,байгууламж;

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас хөнгөлөх 

  • гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар;
  • нийслэлд 95 хувиар;
  • аймгийн төвд 97 хувиар
  • сумын төв, тосгонд 98 хувиар.
  • газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар
  • нийслэлд 30 хувиар;
  • аймгийн төвд 70 хувиар;
  • сумын төв, тосгонд 85 хувиар;
  • газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар;
    • /Эх сурвалж: www.mta.gov.mn/

No responses yet

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

mn