АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

  • 2022-01-13 14:30

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ гэдэг нь:

  • Албан татвар төлөгч гэж татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу татвар төлөх үүрэг бүхий ААН
  • Албан татвар төлөгчийн ангилал
  • Татвар төлөгчийн ангилал, харьяалал
  • Монгол Улсад байрладаг
  • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ААН
  • Удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын ААН
  • Монгол Улсад байрладаггүй
  • Төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын ААН
  • Бусад хэлбэрээр Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын ААН

Татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэх

Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ дараах 3 алхамын дагуу бүртгүүлнэ.

   Татварын алба нь Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийн мэдээлэлд үндэслэн Татвар төлөгчийн бүртгэлийг үүсгэнэ.

   Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем /ТБМНС гэх/ -д нэвтрэх нэр, нууц үгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд илгээнэ.

   Хуулийн этгээд мэдээллээ баталгаажуулснаар татвар төлөгчөөр бүртгэгдэж, татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээг олгоно.

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ дараах 3 алхамын дагуу бүртгүүлнэ.

   Үүсгэн байгууллагч, удирдлагаас Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргана.

   Татварын алба хүсэлтийг хянан шийдвэрлэж, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем /ТБМНС гэх/ -д нэвтрэх нэр, нууц үгийг илгээнэ.

   Хүсэлт гаргагч мэдээллээ баталгаажуулснаар татвар төлөгчөөр бүртгэгдэж, татвар төлөгчийн дугаар, цахим гэрчилгээг олгоно.

Татвар төлөгчийн бүртгэлээс хасах

Ямар тохиолдолд татвар төлөгчийг бүртгэлээс хасах вэ?

Хуулийн этгээдийг дараах тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасна.

Үүнд :

  1.  
  2. Хуулийн этгээд татан буугдсан ;
  3. Дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан ;
  4. Татвар төлөх үүрэг дуусгавар болсон ;
  5. Улсын бүртгэлээс хасагдсан ;
  6. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын үүсгэн байгуулагч, гишүүдийн татан буулгах шийдвэр гарсан үед бүртгэлээс хасна.
2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.